Juny 26, 2022 Live from the road

Tsetserleg - Ulziit

Reported by Avanayaha Tsendee, Satyagraha Vladimir Salnicov, Vanaraja Taij 134.0 km

Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул, Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Энхийн Галт Бамбар...

Архангай аймгийн БТСГ-ын дарга Р.Батболд Галт Бамбарыг залан гүйж байна.

Энхийн Галт Бамбар Архангай аймаг дахь Монголын Тамирчдын Өдрийн Нээлтийн арга хэмжээнд...

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тамирчин хүүхдүүд...

Энхийн Галт Бамбар Архангай аймгийн Төв Цэнгэлдэх Хүрээлэнд...

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга н.Амартүвшин...

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хөдөө Аж Ахуйн дарга П.Гомбодорж...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбар Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас...

Түр баяртай Эрдэнэбулганчуудаа...

Эрдэнэбулганчууд Энхийн Галт Бамбарыг үдэн гаргаж өглөө...

Хүлээж байгаарай, би тэмдэглээд авъя...

Энхийн Галт Бамбарын дөл нэгээс нөгөөд...

Монголын цэлмэг хөх тэнгэр...

Олны хүч оломгүй далай...

Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг
Яасан уужим юм бэ, Монгол хүний сэтгэл...

Байгаль, адуун сүргийн төгс хослол...

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын Дарга С.Ууганбат Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг залан гүйлээ.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Архангай аймгийн Цэнхэр сумын ЗДТГ-ын Дарга Болорцэцэг, ИТХ-ын Дарга С.Ууганбат тэргүүтэй Эрүүл Мэндийн Төвийнхөн, сум орон нутгийн иргэд үдэн гаргаж өглөө.

Архангай аймгийн Цэнхэр сумынхан Энхийн Галт Бамбарын буухиалав.

Энхийн гүйгч Орхон аймгийн харъяат Ц.Түвшинжаргал Галт Бамбарыг залан баяр хөөр дүүрэн гүйж байна.

Монгол морьтон...

Энхийн Галт Бамбарыг Архангай аймгийн Батцэнгэл сумынхан залан гүйж байна.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Архангай аймгийн Батцэнгэл сумынхан халуун дотноор угтан авлаа.

Батцэнгэлийн хүүхэд багачууд, залуучууд Энхийн Галт Бамбарыг залан гүйж байна.

Батцэнгэлчүүдийн Энхийн Галт Бамбарыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа...

Энхийн Галт Бамбарыг Архангай аймгийн Батцэнгэл сумын ИТХ-ын Дарга Б.Майдар, ЗДТГ-ын Орлогч Дарга Л.Жамсранжав тэргүүтэй сум, орон нутгийнхан хүлээж авлаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын ЗДТГ-ын хамт олонд дурсгалын зүйл гардууллаа.

Батцэнгэлчүүд Энхийн Галт Бамбарын хамт...

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн билээ. Тэгвэл уг газрыг түшиглэсэн Төв Азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төв байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын тууринд Энхийн Галт Бамбар...

ЭнхийнГалт Бамбар Архангай аймгийн Өлзийт сумын зүг...

Хөдөө тал минь малаар дүүрэн...

Энхийн Галт Бамбарыг Архангай аймгийн Өлзийт сумын Засаг Дарга Г.Баттулга залан гүйж байна.

Өлзийтчүүдийн Энхийн Галт Бамбараа буухиалан гүйсээр...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг буухиалагчид Хархираа голыг гаталж байна...

Өнгөтөй, Өөдрөг Өлзийтийнхэн...

-Аян замдаа сайн явцгааж байна уу?

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатарын нагац эгч Ц.Сандаг гуай Галт Бамбарыг халуун дотноор хүлээн авав.

Төрсөн нутагтаа хүрэлцэн ирсэн Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар, нагац эгч болон ахан дүүс...

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ-ын Дарга П.Ганболд, гэргий Б.Эрдэнэцэцэг, Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар нар...

Архангай аймгийн Засаг Дарга Г.Баттулга, Нийгмийн ажилтан С.Ариунжаргал, Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар нар...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар дүү Н.Наранцэцэгийн хамт...

Аз жаргалтай хүүхэд нас...

Завгүй зураглаачид...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбар Архангай аймгийн Өлзийт сумын Хархираа голын хөвөөн дээр...

Архангай аймгийн Өлзийт сумынхан Галт Бамбарыг угтан авч сум, орон нутгийнхаа нутаг дэвсгэрээрээ 4-5 км зайнд аялуулсаар сумын төвийн хэсэгт орж ирлээ.

-Өлзийтэй сайхан, Өлзийт суманд маань тавтай морилно уу, Энхийн Гүйгчидээ!

Өлзийтийн бяцхан Галт Бамбартан...

Өлзийтийн авьяаслаг бүжигчид...

Морин хуурын гайхам аялгуу...

Баян Байшир, Норжин Хайрханаараа
Бахдалт малчдын өргөө цэмцийгээд
Цайдам баялаг цагаан нуураараа
Талаа бүрхсэн сүрэг нь налайгаад
Ай хө Өлзийт сумынхаан
Зэ хө Өвч олноороо өсөн дэвжих саруулхан замтай яа...

Өлзийт сайхан нутаг.

"-Эв эе надаас эхтэй" сэдэвт Архангай аймгийн Өлзийт сумын ЕБС-ын сурагчдын гар зургийн үзэсгэлэнгээс...

Архангай аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын хамт олонд дурсгалын зүйл гардууллаа.

Сайхан амраарай!...

Torch carried by
Akanda Norov (Mongolia), Anna Khimchinskaia (Russia), Avanayaha Tsendee (Mongolia), Bayarsaikhan Dorjpalam (Mongolia), Byambazorigt Mijid (Mongolia), Gankhuu Sairiisuren (Mongolia), Mikhail Vasilchenko (Russia), Munkh jargal Lkhaasuren (Mongolia), Narantuya Batsaihan (Mongolia), Oyungerel Sambuu (Mongolia), Oyungerel Seded (Mongolia), Satyagraha Vladimir Salnicov (Moldova), Sumya Lundeg (Mongolia), Vananiya Osgon (Mongolia), Vananvat Ishkhand (Mongolia), Vanaraja Taij (Mongolia).  
Photographers
Satyagraha Vladimir Salnicov, Vananiya Osgon
The torch has travelled 134.0 km from Tsetserleg to Ulziit.

Latest reports from Mongolia - 2024

view all

Latest reports - around the world:

view all