![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-2.jpg.1100x0_q85.jpg)
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын "Гал-Эрдэнэ төв"-ийн ажилчин Б.Алтанчимэг, "Баянгол төв"-ийн захирал Ц.Айлтгүй, Цэцэрлэгийн багш М.Мөнхжаргал нарт талархалаа илэрхийлье.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-10.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Гүйгч, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Осгоны Жаргал Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт Галт Бамбарыг буухиалан гүйж байна.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-13.jpg.1100x0_q85.jpg)
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг Даргын Орлогч Л.Гантулга тэргүүтэй Цэцэрлэгчүүд сум, орон нутагтаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг халуун дотноор угтан авлаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-21.jpg.1100x0_q85.jpg)
Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-ын хамт олонд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багаас дурсгалын зүйл гардууллаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-29.jpg.1100x0_q85.jpg)
Архангай аймгийн Цэцэрлэг сумын залуус хамтдаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг буухиалан гүйцгээж өөрийн сум, орон нутгаасаа үдэн гаргаж өглөө...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-32.jpg.1100x0_q85.jpg)
Монгол Эх Оронд маань Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбар 54 хоног гараас гарт зүрхнээс зүрхэнд дамжин 2022 оны 5-р сарын 14-өөс Нийслэл Улаанбаатар хотын Төв талбайгаас гараагаа авч нийт 21 аймгийн 108 сумдын нутаг дэвсгэрээр өртөөлөн 7254 км замыг туулан 2022 оны 7-р сарын 7-ны өдрийг дуустал буухиалагдан аялана...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-34.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбар Архангай аймгийн Цэцэрлэг сумын эгэл жирийн малчны хотонд, гараас гарт зүрхнээс зүрхэнд...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-43.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын дарга Д.Сэнгэдорж, Засаг Дарга Д.Амартүвшин, ЗДТГ-ын Дарга Т.Отгонцэцэг, Засаг Даргын Орлогч Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгийн иргэд, хүүхэд багачууд халуун дотноор угтан авцгаалаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-55.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Рашаант сумынхан хүлээн авах ёслолын ажиллагаа...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-62.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын Төвийн хөгжмийн багш СТА Нарангэрэлийн Зоригтбаатар н.Мөнхбаярын хөгжим, н.Наранбаатарын шүлэг "Дөрвөн нуур" дуугаа дуулж Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийнхны аян замыг мялаав.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0628/4317-65.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-ын хамт олонд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багаас дурсгалын зүйл гардуулав.