![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-2.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЕБС-ийн дотуур байранд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийнхан тав тухтай сайхан амарч хонолоо. Түүнчилэн, амттай сайхан хоолоор дайлсан та бүгдэд талархалаа илэрхийлье.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-8.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын ЗДТГ-ынхан тэргүүтэй Рашаантчууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум, орон нутгаасаа халуун дотноор үдэж мордууллаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-12.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын дарга Д.Сэнгэдорж, Засаг Дарга Д.Амартүвшин тэргүүтэй Рашаантчууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум орон нутгаараа амжилттай аялуулан дараагийн Тосонцэнгэл суманд буухиалан хүргэх Үндсэн Багийн Гүйгчдэд хүлээлгэн өгөв.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-19.jpg.1100x0_q85.jpg)
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дондовын Чулуунбаатар, Бямбаагийн Цасанчимэг нар Галт Бамбарын хамт...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-24.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхан хамтдаа буухиалан гүйцгээж халуун дотноор угтан авцгаалаа.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-25.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхан хүлээн авах ёслолын ажиллагаа...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-29.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг Дарга Ц.Мөнхөө нар...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-30.jpg.1100x0_q85.jpg)
-Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаар аялуулах боломж олгосон та бүгдэд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-35.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын Дарга Д.Отгонжаргал, Засаг Дарга Ц.Мөнхөө, Засаг Даргын Орлогч Г.Мөнхбилэг, ЗДТГ-ын Дарга Д.Энхбаяр, Сургуулийн өмнөх боловсролын Эрхлэгч Ц.Нямханд тэргүүтэй Тосонцэнгэлчүүд хамтдаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум, орон нутгаараа бадамлуулан аялуулан гүйцгээлээ...
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-37.jpg.1100x0_q85.jpg)
Тосонцэнгэлийнхэн Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг залан сум, орон нутгаараа хамтдаа буухиалан гүйцгээж халуун дотноор үдэж мордуулав.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-47.jpeg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Хөвсгөл аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн Дарга Ч.Ганбаатар, БТСГ-ын Дарга Баярсайхан, НХХ-ийн Спорт, Соёл хариуцсан Мэргэжилтэн Г.Нарангэрэл, БТСГ-ын Биеийн тамирын албаны дарга Б.Ганчимэг, арга зүйч Баярдэлгэр, Батаа, ЗДТГ-ын Мэргэжилтэн Д.Оюунсайхан, Онцгой Байдлын Газар, Цагдаагийн Газар зэрэг сум орон нутгийн төлөөллүүд угтан авцгаав.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-59.jpg.1100x0_q85.jpg)
Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум, орон нутагтаа хүлээн авахад Хөвсгөл аймгийн Онцгой Байдлын Газрынхан идэвхтэй нэгдэн оролцлоо.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-67.jpg.1100x0_q85.jpg)
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багаас Хөвсгөл аймгийн Биеийн Тамир Спортын Газрын хамт олонд талархал илэрхийлэв.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-68.jpg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн, Спорт Соёл хариуцсан Мэргэжилтэн Г.Нарангэрэлд "Энхийн Бамбартан" медаль гардуулав.
![](/media/thumbs/uploads/reports/mn/2022/0629/4318-70.jpeg.1100x0_q85.jpg)
Хөвсгөл аймгийн харъяат н.Сосоржав, эхнэр М.Оюунгэрэл, охин С.Сувдаа нар Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарын хамт...