Шри Чинмойн "Эвийн Өргөө-Энхийн Гүйлт” буюу хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх сэтгэлийн уриаг түгээх олон улсын Галт Бамбарт буухиа гүйлт Монгол оронд 16 дахь удаагаа зохиогдоход бэлэн боллоо.
Энэ жил тус гүйлт нь улсын хэмжээнд 5 дугаар сарын 19-өөс 31-ны хооронд нийтдээ 13 хоног үргэлжилнэ. Энхийн гүйлтээр ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй хөдөлгөөнд уриалж, Нийслэл хот, 4 аймгийн 15 сум суурин газрын нутаг дэвсгэрээр нийт 1470 км зайг эв эеийн бэлэгдэл болсон галт бамбарыг буухиалах юм.
“Эвийн Өргөө Энхийн гүйлт 2025”-ын арга хэмжээ нь хөрш БНХАУ, ОХУ-ын гүйгчидтэй хамтран гурван улсын хилийн уулзвар газарт улс үндэстнүүдийн эв нэгдлийг билгэдэж “ЭНХИЙН МОД”-ыг суулгахаар төлөвлөж байна.
Олон улсын "Эвийн Өргөө Энхийн Гүйлт 2025" арга хэмжээг Шадар Сайдын Ажлын алба, БТСУХ, Нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг захиргаа болон Монгол дахь Энхийн Гүйлтийг Зохион Байгуулах Хороо хамтран зохион байгуулж байна.
2025 ОНЫ ГҮЙЛТИЙН МАРШРУТ
Эвийн Өргөө-Энхийн Гүйлт 2022 оны Маршрут

СУРГУУЛЬ
Сургуулийн хүүхдүүдэд зориулсан программ

"БАМБАРТ БУУХИАЧ" медаль
Манай шагналын хөтөлбөрийн тухай

ГҮЙЛТИЙН ТУХАЙ
Шри Чинмой 1987 онд гүйлтийг үндэслэсэн.

ГҮЙЛТИЙН СҮЛД ДУУ

ОРОЛЦОХ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ