СУРГУУЛЬ БА ХҮҮХЭД

Slide3 Slide1 Slide4 Slide2

Хүүхдүүд бол ирээдүйн энхийг мөрөөдөгчид, энхийг бүтээгчид билээ.
Одоогоор бид дэлхий даяар 25000 гаруй сургуулиудаар болон залуучуудын байгууллагаар энхийн галт бамбарын “Эв эе надаас эхтэй” уриаг хүргээд байна.

Илүү найртай сайхан дэлхий ертөнцийг бий болгоход бидэнд хийж чадах олон зүйлс бий. Түүнийгээ хийснээр зүрх сэтгэлдээ аз жаргалыг мэдрэх нь гарцаагүй.

Энх амгаланг мэдэрсэн мэдрэмжээ олон аргаар бусадтай хуваалцаж болно. Та гүйж болно. Зураг зураад, дуу, шүлэг зохиогоод найзууддаа сонирхуулж болно шүү дээ.

Энэхүү хуудсан дээр санал болгосон үйл ажиллагаанд оролцож үзэхээсээ өмнө эцэг эхдээ юмуу, өөрийг чинь хариуцах том хүнд дуулгаж өөрийнхөө гаргасан төлөвлөгөөг танилцуулж тусламжийг нь аваарай.

Энхийн Гүйлт танай сургууль дээр зочлох гэж байна уу? 

Хэрэв танай сургууль дээр эсвэл амьдарч байгаа газарт тань Энхийн Гүйлт зохиогдох гэж байгаа бол гүйгчдийг хэрхэн угтан авч болохыг харуулсан богино хэмжээний видео бэлдсэн ...

  • Гүйгчидтэй хамт дуулахын тулд Энхийн Гүйлтийн дууг сурсан байх
  • Энхийн Гүйлтийн Өдөрт зориулан энхийн тагтаа цаасаар урлах, зурах
  • Эвтэй, найрсаг, нөхөрсөг байх энхийн тангараг бичиж, түүнийгээ Энхийн Гүйлтийн багт өгөхөд бэлэн болгох
  • Цаас, бэлэн материалаар энхийн бамбар хийж, түүнийгээ Энхийн Гүйлтийн багийнхан ирэх өдрийн баяр дээр барих
  • Өөрийн бичсэн яруу найраг, түүх, өгүүллэгээ баяр дээр хуваалцахад бэлэн болгох
  • Зураг, бүтээлээ баяр дээр үзүүлэхэд бэлэн болгох
  • Дуу, хөгжмийн тоглолт бэлдэж, тоглоход бэлэх болох
  • Сургуулийн хашаанд гүйлтийн замыг сурагчдаар хэмжүүлж, түүнийг энхийн төлөө гүйх зам болгон авах
  • Сургууль дээрээ эв эеийг бий болгох алхмыг харуулсан зохиомж бэлдэж тоглох
  • Энхийн бамбарыг барьж гүйхэд бэлэн үү?

Share your poems, essays and artwork

Дэлхийн өнцөг булан бүрээс эв эе, энх амгалангийн тухай юу гэж боддогоо илэрхийлсэн хүүхдүүдийн зураг, шүлэг, өгүүллийг хүлээж авч байгаадаа бид их хувьтай юм.

Зургаа зурж, шүлгээ зохиохоосоо өмнө хэдэн хором аниргүй байж чиний хувьд энх амгалан байдал гэдэг нь юу болохыг зүрх сэтгэлдээ мэдрэхийг хичээгээрэй. Мэдэрсэн мэдрэмжээ цаасан дээр буулгаарай. Заавал төгс төгөлдөр байх албагүй. Зөвхөн өөрийн чинь эв эе, энх амгаланг үнэлж хүндэлж байгаа тэр мэдрэмж л хамгийн чухал юм шүү, хүүхдүүд ээ! Дараа нь өөрийн бүтээлээ аав ээждээ үзүүлээрэй, дараа нь багшдаа хэлж ангийхантайгаа хуваалцаарай. 

ДЭЛХИЙ ДАЯАР ХҮҮХДҮҮДИЙН ЗУРСАН ЗУРАГ ҮЗЭХ


Энх амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлэх нь 

Хөгжим бол зүрхэн дотроо амар амгалангийн дотоод мэдрэмжийг бий болгоход тун тохиромжтой хэрэгсэл юм. 

  • Нүдээ аниад, уянгалаг, урамшил өгөх хөгжим сонсоорой. Сонсоод юу мэдэрснээ ярилцаарай.
  • Ямар зүйл бидэнд эв эе, нөхөрсөг байдлын мэдрэмжийг өгдөг тухай ярилцаарай. Эв эе дутвал юу болдог талаар ярилцаарай
  • Эв эегүй байдлыг дүрслэн зураарай. Мөн эв эетэй байх үед ямар байдаг талаар зураг зураарай. 

Сургууль дээрээ эв найртай байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Бусдадаа хүндэтгэлтэй, тэвчээртэй, хүлээцтэй хандсанаар эв эе, найрсаг байдлыг бий болгож чадна. Асуудлыг шийдэхдээ хүч үл хэрэглэхийг үргэлж хичээснээр эв эетэй, найртай байплыг бий болгож чадна.  

Эв эеийг бий болгох дараах 5 алхмаас суралцаарай:

  1. Өөрийгөө болон өрөөл бусдыг гомдоохоосоо өмнө боль. Амьсгалаа гүнзгий аваад тайвшир. Хоёр тал бэлэн болсныхоо дараа багштайгаа уулзаж ярилц.
  2. Хүүхэд бүр юу бодож байгаагаа ярих нь зүйтэй.
  3. Хүүхэд бүрийн сэтгэл санаа өөдрөг байх гарцыг олоорой.
  4. Эв эеэ олоход тусалсан найздаа “баярлалаа” гэж хэлээрэй.
  5. Бусад хүмүүс эхлээд эв эеийг бүтээх ёстой гэж бүү бод. Өөрөө үлгэрлэ. Сургууль дотроо эв эеийг бий болгогч байгаарай. Найз нөхөд, гэр бүл чинь та нарын хэрхэн эв эеийг бий болгож байгааг анзаарч харах болно.



Latest reports from Mongolia - 2024

view all

Latest reports - around the world:

view all