
Өнөөдөр өглөө бид Цагааннуур сумаас Энхийн бамбараа өртөөлөхөөр Орос орны зүг хөдөлж байна. Амттай өглөөний цайгаар дайлж биднийг үдэн гаргаж өгсөн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын ажилчид мөн бие тамирын багш нартаа баярлалаа.

Бас нэгэн мэдээ! Өнөөдөр Орос улсын хил дээрээс манай хэсэг энхийн гүйгчид буцна. Та нарыгаа их л санах байхдаа.

Бид хилийн штабруу аз жаргалтайгаар энхийн бамбараа залан гүйж байна. Удахгүй уулзахнээ Орос орон минь.

Амгаланбаатар хот, Улаанбаатар хотоос хамтдаа гүйж нийт 3000 км зам туулан Энхийн бамбарыг гараас гарт, зүрхнээс зүрхэнд өртөөлөн хүргэсэн хэсэг багын гишүүд хилийн зурвасын цаана үлдлээ. Хэдийгээр бага зэрэг гунигтай байсан ч Орос орны зүг бид нийт 10 гишүүнтэйгээр бамбараа цааш залан гүйсээр...