
Монгол орноо нар зөв тойрон 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 7250 км зайг буухиалан туулах эв эеийн бэлгэдэл болсон Галт бамбартай гүйлт Монгол Улсын төв цэгээс гараандаа гарлаа.

Монгол орон анх 1995 онд эвийн өргөө энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээж авсан бөгөөд түүнээс хойш 2 жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.

Эвийн өргөө энхийн гүйлтийн гүйгчдийг нийслэлийн иргэд төлөөлөгч, хүүхэд багачууд халуун дотноор үдэн гаргав.

Эвийн өргөө энхийн гүйлтийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа нийсэлийн Сүхбаатрын талбай дээр болов.

Dignatories gathered to wish the Peace Run Team well on their journey around the entire nation of Mongolia.

Олон улсын Эвийн өргөө энхийн гүйлтийг Монгол Улсын засгийн газар, Аймаг, Нийслэлийн ЗДТГ, Шри Чинмойн Марафоны Баг хамтран зохион байгуулж байна.

Эвийн өргөө энхийн гүйлтийн олон улсын гүйгчид нийслэлийн Сүхбаатрын талбайн нээлтийн үйл ажиллагаан дээр.

Улаан бүч чуулгын хүүхэд багачууд Эвийн өргөө энхийн гүйлтийн гүйгчдэд зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эвийн өргөө энхийн гүйлтийг дэмжигчдийн төлөөлөл галт бамбараа Сүхбаатрын талбайгаас залан гүйсээр Хан-Уул дүүрэгт шилжүүлэн өгөв.

Төв аймгийн Цагдаагийн байгууллагынхан гүйгчдийн замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих төслийн хүрээнд ОУ-ын эвийн өргөө энхийн гүйгчид Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьцгаав.