
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг Даргын орлогч Б.Болорцэцэг тэргүүтэй Цэнхэрмандалчууд Эвийн өргөө энхийн гүйлтийн багийнханг угтан авлаа. Гараанаас 256 км.

Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Ш.Бум-Эрдэнэ сургуулийн сурагчдынхаа хамтаар Мөрөн сумынхаа газар нутгаараа галт бамбарыг буухиалан гүйцгээж Эвийн өргөө энхийн гүйлтэнд нэгдэцгээв.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Эвийн өргөө энхийн гүйлтийн галт бамбарыг 374 дэх км-т угтан авлаа.

Хэнтий аймгийн ИХТ-ийн дарга Г.Хэрлэнчулуун, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Д.Өнөрцэцэг, МҮОХ-ны гишүүн Сентлуйс олимпийн зөвлөлийн тэргүүн ахмад багш П.Нэргүй, БТСГ-ын спортын бодлогын албаны дарга Ч.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс, ард иргэд хүүхэд багачууд Эвийн өргөө энхийн гүйлтийн багийг ёслол төгөлдөр угтан авлаа.