
Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн гүйгчдэд галт бамбар хүлээлгэн өглөө.

Дорнод аймгийн Чойбалсан хотын Политехникийн коллежийн багш М.Зоригоо оюутнуудынхаа хамтаар галт бамбарыг төрөлх сургуулиасаа үдэж мордуулав.

Дорнод аймгийн Чойбалсан хотын Политехникийн коллежийн оюутнууд Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн гүйгчдийн хамт Монгол Улсын Төрийн дууллаа дуулан эгшиглүүлэв.

Дорнод аймгийн ЗДТГ-ын Орлогч дарга Ч.Ганбат, Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн ерөнхий зохицуулагч Н.Цогтбаатар нар галт бамбарыг гараас гарт зүрхнээс зүрхэнд дамжуулав.

Дорнод аймгийн Чойбалсан хотын Политехникийн коллежийн оюутнууд Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн багийнхантай нэгдэж гүйцгээлээ.

Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Хан-Уул цогцолбор сургуулийн багш, Энхийн бамбартан, хөнгөн атлетикийн дэлхийн мастеруудын мөнгөн медальт Ц.Пүрэвжав тэргүүтэй сайн дурын гүйгчид Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн галт бамбарыг Чойбалсан хотоосоо үдэж мордууллаа.

Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ө.Цэвээнсүрэн, ИТХ-ын дарга Б.Ганбат, 5-р багийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Ахмадын хорооны дарга Д.Энхмаа, Залуучуудын холбооны дарга Б.Энхболор, Соёлын төвийн эрхлэгч Д.Амарсанаа тэргүүтэй нутгийн ард иргэд Эвийн-Өргөө Энхийн гүйлтийн галт бамбарыг халуун дотноор, хүндэтгэлтэйгээр угтаж авлаа.