
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв талбайгаас Сүхбаатар аймгийн ЗДТГ, ОБГ, БТСГ-ын хамт олны төлөөлөл үдэж гаргав.

Сүхбаатар аймгийн ОБГ-ын ахлах ахлагч, аврагч химич Э.Баатарчулуун Баруун-Урт хотын төв талбайгаасаа Галт Бамбарыг буухиалан гүйлээ.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ-ын дарга Р.Анхбаярт Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багаас дурсгалын зүйл гардуулав.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ-ын дарга Р.Анхбаяр, Тамгын газрын дарга Х.Цогтбаатар тэргүүтэй Тамгын газрын ажилтнууд нутгийн иргэд, хүүхэд багачууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутагтаа хүндэтгэлтэйгээр угтан авав.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбар Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дачинчойнхорлон хийдэд бадамлав.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг Дарга Я.Анхтулга, ЕБС-ийн биеийн тамирын багш Г.Мөнхбат нар сургуулийнхаа сурагчдын хамтаар Галт Бамбарыг орон нутагтаа буухиалан гүйлээ.