
Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум орон нутагтаа угтан хүлээж авч аялуулах үйлсийг идэвх зүтгэлтэй, сайн зохион байгуулсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ-ын дарга Ч.Рэнчинмядагт "Энхийн Бамбартан" медаль гардуулав.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Тамгын Газрын дарга П.Энхцэцэг, Нийгмийн Бодлогын мэргэжилтэн Д.Отгонжаргал, Санхүүгийн албаны дарга Б.Чимэдрэгзэл, 3-р Багийн ЗД О.Цэрэндулам, 2-р Багийн ЗД Ч.Маналжав, 1-р Багийн ЗД Э.Гэрэлмаа, Цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхсайхан, Соёлын төвийн эрхлэгч Б.Батдорж нар Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутагтаа хүлээж авлаа.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЕБС-ийн сурагчид Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг гараас гарт дамжуулав.

Дэлгэрэхийн хүүхдүүд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийнхний аяны дөрөөг дуу хуураараа мялааж мэндчилгээ дэвшүүллээ. Баярлалаа хүүхдүүдээ...

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумынхан ая дууны дээжээ өргөн Эвийн-Өргөө Энхийн Гүйлтий Баг хамт олонг аян замд нь үдэж мордуулаа.

Дорноговь аймгийн Алтанширээ сумынхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг халуун дотноор угтан авцгаав.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗД-ын Орлогч Н.Баярсайхан, Нийгмийн Бодлогын мэргэжилтэн Г.Сийлэгмаа, Төрийн албан хаагч Д.Төгөлдөр болон суруулийн сурагчид Галт Бамбарыг орон нутагтаа угтан авцгааж хамтдаа буухиалан гүйцгээлээ.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийнхэн Алтанширээчүүдийнхээ хамтаар Монгол Улсын Төрийн Дууллаа дуулцгааж Хүндэтгэл үзүүлэв...