
Дорноговь аймгийн Алтанширээ сумынхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутгаасаа үдэж мордууллаа.

Галт Бамбараа улам олон олон хүн ардад хүргээрэй, дамжуулаарай. Та бүгдийн аян зам өлзийтэй дардан байх болтугай. Манай сумаар зочилсон танай багийн хамт олонд талархалаа илэрхийлье...

Дорноговь аймгийн Сайншанд хотын ЗДТГ, ОБГ, БТСГ, ЗЦГ, ЕБС-ийн төлөөллүүд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг халуун дотноор угтан авцгаав.

Дорноговь аймгийн Сайншанд хотын төв рүү Галт Бамбараа ямар чиглэлээр буухиалан гүйж хүргэх чиглэлээ тодруулж байгаа нь...

Дорноговь аймгийн Сайншанд хотын бүтээн байгуулалтуудын нэгээхэн хэсэг болох хурдны замын гүүрний доод хэсэгт Галт Бамбар буухиалагдан ирлээ...

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн төгсөгч Сэдэдийн Оюунгэрэл Сайншанд хотын төв хэсэгт Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг буухиалан залж гүйсээр хүрч ирлээ.

Дорноговь аймгийн Сайншанд хотын БТСГ-ын спорт зааланд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа болов.

Дорноговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн талаар сурвалжиллаа...