
Дорноговь аймгийн Сайншанд хотын ЗДТГ, ОБГ, БТСГ-ын төлөөллүүд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг "Сайншанд" хаалган дээрээсээ үдэж мордууллаа.

Дорноговь аймгийн Сайншанд хотын ЗДТГ-ын хамт олонд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийг сум, орон нутагтаа сайн зохион байгуулсанд нь талархалаа илэрхийлье.

Сайншандчууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг дараагийн сум руу хүргэх гүйгчдэд хүлээлгэн өгөв.

Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сурагчид Галт Бамбарыг орон нутагтаа угтан авч хамтдаа гүйцгээв.

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг Дарга С.Жаргалсайхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг тус сумын ЕБС-ийн сурагчдаасаа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа...

Дорноговь аймгийн Айраг сумын спортлог хүүхэд багачууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багтай нэгдэж хамтдаа гүйцгээлээ.

Дорноговь аймгийн Айраг сумын Онцгой Байдлын Газрын 23-р ангийхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг буухиалан гүйцгээж Эв Нэгдлээ илэрхийлцгээв.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийнхан Дорноговь аймгийн Айраг сумын иргэд, хүүхэд багачуудтай уулзаж ярилцлаа.

Дорноговь аймгийн Айраг сумынхан ая дууны дээжээ өргөн Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Баг хамт олонг халуун дотноор хүлээн авлаа.

Сум, орон нутагтаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийг сайн зохион байгуулсан Дорноговь аймгийн Айраг сумын Засаг Дарга "Энхийн Бамбартан" медальтан болов.

Дорноговь аймгийн Айраг сумын ЗДТГ, ОБГ, ЕБС-ийн хамт олон болон ард иргэд хүүхэд багачууддаа талархалаа илэрхийлье.

Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн бага ангийн сурагчидын "Эв Эе Надаас Эхтэй" сэдэвт гар зургийн үзэсгэлэнгээс...

2022 оны 6-р сарын 11-13 нд Узбекстан Улсын нийслэл Ташкент хотноо болох Азийн аварга шалгаруулах даамны тэмцээнд оролцох эрх авсан Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сурагч Б.Эрхэмбилэг Галт Бамбарын хамт. Спортын улам өндөр амжилт хүсье.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн гишүүдийг амттай сайхан хоолоороо дайлсан Дорноговь аймгийн Айраг сумынхандаа баярлалаа.

Хамтдаа Галт Бамбар буухиалж гүйцгээсэн Дорноговь аймгийн Айраг сумын ОБГ-ын 23-р ангийнхандаа ажлын өндөр амжилт хүсье.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутагтаа угтан авч байгаа нь...

Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь АА-ийн 065-р ангийн 281-р салбарынхан Галт Бамбарыг ёслол төгөлдөр угтан авч байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ард иргэд, хүүхэд багачууд АА-ийн 065-р ангийн 281-р салбарынхантай хамтдаа Галт Бамбарыг буухиалан нутгийн зүг гүйцгээлээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, хүүхэд багачууд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг угтан авах ёслолын ажиллагаа...

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг Даргын Орлогч Э.Сүхбаатар өөрийн биеэр үлгэрлэн манлайлж Галт Бамбарыг залан гүйж өөрийн нутгийн захаасаа үдэж гаргав. Түүнчлэн тус сумын ЗДТГ, Эмнэлэг, Сургууль, "Чандмань элч" байгууллага хамт олон болон АА-ийн 065-р ангийн 281-р салбарын бие бүрэлдэхүүн Галт Бамбарыг буухиалан гүйцгээлээ.

Говьсүмбэр аймгийн Чойр хотод ажиллаж амьдарч байсан Сайрийсүрэнгийн Ганхүү Галт Бамбарыг залан Чойр хотынхондоо хүлээлгэн өгөв...

Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга Б.Буянтогтох тэргүүтэй ЕБС, Талын шонхор клубийн гүйгч нар орон нутагтаа Галт Бамбарыг залан гүйцгээв.

Говьсүмбэр аймгийн Чойр хотын ЗДТГ, БТСГ, ЕБС-ийн төлөөллүүд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутагтаа халуун дотноор хүлээн авлаа.

Говьсүмбэр аймгийн БТСГ-ын ажилтан Л.Зоригтбаатар ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтэсийн Дарга С.Уранцэцэгт Галт Бамбарыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Говьсүмбэрчүүд төв талбайдаа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг ёслол төгөлдөр угтан авцгаав.

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын хамт олонд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн ахлагч Н.Цогтбаатар дурсгалын зүйл гардуулав.