
Ховд аймгийн Зэрэг сумын ЕБС-ийн сурагч н.Ундрал захчин ардын дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Манай суманд дахин ирээрэй хэмээн Энхийн бамбараа буухиалан үдэн гаргах Ховд аймгийн Зэрэг сумынхан.

Мөн өхөөрдөм хөөрхан Ховд аймгийн Зэрэг сумын 3-р ангийн сурагч А.Халиунболд, А.Оюунболд нартай таарлаа. Та хоёртоо сурлагын өндөр амжилт ах эгч нар нь хүсэж байна.

Ховд аймгийн Манхан сумыг зорин гүйх бидний замд таарсан Д.Магсаржав бидэнд амттай юм авч идээрэй гээд сэтгэлийн хандив өглөө. Маш их баярлалаа.

Ховд аймгийн Манхан сумын засаг дарга н.Лхагвасүрэн., Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн багийн ахлагч Н.Цогтбаатар.

Нутагтаа би дуулж явна
Нутагтаа би баясаж явна
Манхайн гийсэн манант хөндий
Мартмааргүй Манхан нутаг мину зээ