
Завхан аймгийн Их-Уулынханы төлөөлөл сумын төвөөсөө хамтдаа, цугтаа, бултаараа гүйцгээж Галт Бамбарыг орон нутгаасаа гүн хүндэтгэлтэйгээр үдэж мордууллаа.

Завхан аймгийн Их-Уул сумын Засаг Дарга О.Одонтуяа Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг сум, орон нутгаараа аялуулахад гойд манлайлан оролцсоныг нь энд тэмдэглэн хэлэхэд тун таатай байна аа.

Цэлмэг хөх тэнгэр, сарлагийн үхэр сүрэг, байгалийн гоо үзэсгэлэнтэй төгс хосолсон Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарын буухиа...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн гишүүн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Сайрийсүрэнгийн Ганхүү Солонготын давааны оргил өөд Галт Бамбарыг буухиалан гүйв.
Бөөн баяр аа
Бөөн бөөн баяр аа хө...

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Архангай аймгийн Цахир сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй Цахирчууд сум, орон нутагтаа халуун дотноор угтан авцгаалаа.

Архангай аймгийн Цахир сумын Багийн Засаг Дарга нь Галт Бамбараа ч зална, ажлаа ч амжуулна, баяр наадмын бэлтгэлээ ч хийнэ гэнэ шүү...

Архангай аймгийн БТСГазрын Дарга Р.Батболд баг тамирчдынхаа хамтаар Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг ёслол төгөллдөр угтан авцгаав...

Цахир сумынхны хамтаар Архангай аймгийн БТСГ-ын багийнхан Галт бамбарыг буухиалан гүйсээр Цахир сумын төв хэсэгт хүрэлцэн ирлээ...

Архангай аймгийн Цахир сумын ЗДТГ-ын дарга С.Батсайханд Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багаас дурсгалын зүйл гардууллаа.

Архангай аймгийн Цахир сумынхан Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг орон нутгийнхаа хүндэтгэлийн хаалган дээрээсээ үдэж мордууллаа.

Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-ын дарга Р.Түмэнбаяр Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг 2 дахь удаагаа хүлээн авлаа.