
Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул, Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын Дарга С.Ууганбат Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг залан гүйлээ.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Архангай аймгийн Цэнхэр сумын ЗДТГ-ын Дарга Болорцэцэг, ИТХ-ын Дарга С.Ууганбат тэргүүтэй Эрүүл Мэндийн Төвийнхөн, сум орон нутгийн иргэд үдэн гаргаж өглөө.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг Архангай аймгийн Батцэнгэл сумынхан халуун дотноор угтан авлаа.

Энхийн Галт Бамбарыг Архангай аймгийн Батцэнгэл сумын ИТХ-ын Дарга Б.Майдар, ЗДТГ-ын Орлогч Дарга Л.Жамсранжав тэргүүтэй сум, орон нутгийнхан хүлээж авлаа.

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн билээ. Тэгвэл уг газрыг түшиглэсэн Төв Азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төв байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатарын нагац эгч Ц.Сандаг гуай Галт Бамбарыг халуун дотноор хүлээн авав.

Төрсөн нутагтаа хүрэлцэн ирсэн Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар, нагац эгч болон ахан дүүс...

Архангай аймгийн Өлзийт сумын ИТХ-ын Дарга П.Ганболд, гэргий Б.Эрдэнэцэцэг, Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар нар...

Архангай аймгийн Засаг Дарга Г.Баттулга, Нийгмийн ажилтан С.Ариунжаргал, Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Багийн Ахлагч Н.Цогтбаатар нар...

Архангай аймгийн Өлзийт сумынхан Галт Бамбарыг угтан авч сум, орон нутгийнхаа нутаг дэвсгэрээрээ 4-5 км зайнд аялуулсаар сумын төвийн хэсэгт орж ирлээ.

Баян Байшир, Норжин Хайрханаараа
Бахдалт малчдын өргөө цэмцийгээд
Цайдам баялаг цагаан нуураараа
Талаа бүрхсэн сүрэг нь налайгаад
Ай хө Өлзийт сумынхаан
Зэ хө Өвч олноороо өсөн дэвжих саруулхан замтай яа...