"Бамбартай буухиач" шагналын анхны эзэн нь Карл Льюс болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон юм. Энх Тайвны Гүйлтийг үндэслэгч Шри Чинмой Карл Льюсийг Шудахота хэмээн дууддаг байв. Шудахота Энх тайвны Гүйлт болон Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийг бий болсон цаг, 1987 оноос хойш хамгийн хүчирхэг дэмжигч нь байсаар ирсэн.
Олимпийн 9 удаагийн алтан медалийн эзэн хэмээн дэлхий дахинд алдаршсан Шудахота Америк даяар залуу өсч байгаа тамирчдыг бэлтгэх ажилд орсон бөгөөд өөрийн FitForever.com сүлжээгээр эрүүл чийрэг амьдралын ач тусыг дэмжин сурталчилж байна.
Шудахота өөрийн амжилтыг даван гарахыг тэмүүлэх хүн бүхэнд жинхэнэ урамшуулагч, манлайлагч нь юм. Түүнд энэ медалийг өгч чадсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон.