अगस्त 2, 2023 Live from the road

Khovd - Ulgii,Uvs

Reported by Sarankhuu Jargal 175.0 km

Өлгөөний Ховд хотоос Аймгийн ТГ Нийгмийн Бодлогын Хэлтэсийн дарга Д.Даваадорж, БТСХны хэлтэсийн дарга Ч.Сүхбаатар галт бамбарыг үдэн гаргаж өглөө.

Багийн ахлагч Уткаранта хөөрхөн зураг дурсгалаа.

Биеийн Тамир Спорт хорооны хамт олон галт бамбарын үдэн хамт гүйхэд бэлэн боллоо.

Хувьтай хүн хур борооноор гэж гүйж эхлэх үед хур бороо хайрлав.

Ховд хотынхондоо баярлалаа.

цааш гүйхэд бэлэн болов.

ТГЗ дарга Ш.Даваатогтох, Хурлын дарга Б.Цэнд-Аюуш тэргүүтэй Ховд аймгийн Буянт сумын хамт олон бамбарыг хүлээн авлаа.

Буянт сумын сайхан сэтгэлт хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Бороотой ч Бүжигчин охин бүжгэлсээр.

Урлагийг бороо ч зогсоож чадахгүй билээ.

Гүйлтийн багт дурсгалын зураг гардуулав.

Буянт сумын бэлдсэн дайллагын ширээ.

Соёлын төвийн дарга Н.Марткул болон авьяасаар дүүрэн хамт олон.

Ховдын тарвас, Ховдын тарвас гэдэг.....

Манай Буянт сумынхан маань тариалдаг юм байна.

Амт гэж арааны шүүс асгаруулам.

Бамбараа барьсан ч Тарвасаа зогсоомооргүй.

Эрүүл мэндийн төвийн дарга Г.Энхтуяа болон хамт олон.

Бүгдээрээ энхийн төлөө Буянт сумын зүг гүйлээ.

Уул ус, байгаль тэгширсэн сайхан нутаг Буянт.

Аз жаргалаад дүүрэн ард иргэд.

Буян сумынхан маань энэ хүрээд бамбараа шилжүүлэн гүйлтийн багийнхан маань цааш гүйв.

Баярлалаа. Баяртай

Замд таарсан цуваа.

Дараагийн зогсоолоос өмнө.

Өндөрлөг газар арай их сүлжээтэй байдаг.

Шувуу байсан бол байнга сүлжээтэй явахсан.

Гүүрний цаад хэсэг бол Буянт сумын хэсэг харин наад хэсэг бол....

гүүр гатлаад.....

Ховд хотын Мянгад сумынхан билээ.

Сайн байна уу, Сайн явцгааж байна уу.

Монгол ёсоор сүү цагаан идээ барин угтлаа.

Хурлын дарга Д.Баатарсүрэн, ЗД орлогч Д.Нямбаяр болон Мянгад сумын хамт олон ийнхүү галт бамбарыг угтан авлаа.

Ингээд Мянгад сумын зүг гүйлээ.

Гүйж явахад ундаа, усгүйгээр бэрх билээ. Та бүхэндээ баярлалаа.

Дахин дахин баярлалаа.

Баяртай.

Багийн ахлагч Уткаранта.

Увс аймгийн Энхийн Гүйлтийн ерөнхий зохион байгуулагч ноён Цэвэгмид бамбарыг хүлээн авлаа.

Өлгийн сумын сургуулийн захирал Б.Мөнхбаяр болон хамт олон бамбарыг цааш Өлгий сумын зүг залан гүйхэд бэлэн боллоо.

Буухиа гүйлт эхэллээ.

бас Тугтай.

Бамбартай, Тугтай 2 гүйгч нэгэн зэрэг гүйж....

Дараагийн гүйгч нартаа дамжуулан хурдан хурдан гүйж байлаа...

Ерөнхий ЗБ маань бас голд нь давхиж явна.

Дараагийн 2

Хурдан гүйгчид

Борооны үйл айсуй.

Хамгийн хурдан эмэгтэй гүйгч...

Ийнхүү Увс аймгийн Өлгий сумын төв талбай дээр нутгийн ард иргэд энхийн гүйлтийн багийг хүлээн авлаа.

Сайн, Сайн байцгаана уу.

Torch carried by
Anna Khimchinskai (Russia), Anna Tokareva (Russia), Avanayaha Tsendee (Mongolia), Bayar Munkhdorj (Mongolia), Galina Kolesnic (Russia), Ivan Prokopyev (Russia), Konstantin Rybin (Russia), Oyunchimeg Logdondavaa (Mongolia), Oyungerel Sambuu (Mongolia), Sarankhuu Jargal (Mongolia), Sumya Lundeg (Mongolia), Upakaraka Tolstopyatenko (Russia), Utkranta Arnst (Russia), Vananvat Ishkhand (Mongolia), Victor Lents (Russia).  
Photographers
Bayar Munkhdorj, Utkranta Arnst
The torch has travelled 175.0 km from Khovd to Ulgii,Uvs.

Latest reports from Mongolia - 2024

view all

Latest reports - around the world:

view all