Cze. 12, 2022 Live from the road

Mankhan - Khovd

Reported by Narantuya Batsaihan, Vanaraja Taij 87.0 km

Манхайн гийсэн манант хөндий
Мартмааргүй Манхан нутаг мину зээ
Өглөөний мэнд...

Гүйхийн өмнөх бэлтгэлийн хэсэгхээн хором...

Ховд аймгийн Манхан сумынхан Энхийн бамбараа үдэн гаргаж өгөв.

Ховд аймгийн Манхан сумын Спорт цогцолборын дарга А.Дашням Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг буухиалан гүйсээр...

Хамтдаа...

Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга н.Лхагвасүрэн нь 2012, 2016, 2022 онуудад Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн Галт Бамбарыг өөрийн сум орон нутагтаа хүлээн авч бадамлууллаа...

Биднийг үдэн гаргаж өгсөнд баярлалаа. Үргэлжлүүлэн гүйцгээе.

нээг хоёр, нээг хоёр...

Недерланд улсаас ирсэн Прадийф зам зуур өөрийн даралтат хөгжмөө даран шинэ дуунуудаа сурч байгаа ховорхон агшин...

Алсын алсад хязгааргүй үргэлжлэх зам харгуй...

Монгол улсын баруун хэсэгт баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууд...

Далайн түвшинээс дээш 1406 м өндөрт орших Ховд хотод Эвийн-Өргөө Энхийн Гүйлтийн галт бамбар хүрэлцэн ирлээ.

Ховдчуудын Галт Бамбараа угтан авах хэсгээс...

Ховд аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Г.Тунгалаг алд цэнхэр хадаг, ариун цагаан сүүтэй Энхийн гүйгчдээ угтав.

Ховдчууд Галт Бамбарыг өөрийн орон нутагтаа буухиалан гүйцгээв.

Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж.

Ховд аймгийн БТСХ-ны дарга, ОУХМ Ч.Түмэндэмбэрэл.

Ховд аймгийн БТСГ-ны ахлах мэргэжилтэн Ч.Сүхбаатар Энхийн бамбартан шагнал гардан авлаа.

Ховд аймгийн Зэвсэгт Хүчний М.Уртнасан ахлагчтай 123-р ангийн хамт олон Эвийн-Өргөө Энхийн Гүйлтэнд нэгдэцгээв.

Энхийн Галт Бамбараа буухиалан гүйсээр Ховд аймгийн төв цэгтээ залсан Э.Даваажамц нь 2021 онд Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 2127 км зам туулж 46 хоногт дуусгасан туршлагатай гүйгч билээ.

Ховд аймгийн ЗДТГ-ын хамт олон гүйгчдэд дурсгалын зүйлс гардуулав.

Энхийн бамбар Спортлог Ховдчуудын спорт зааланд зочиллоо.

Run run run run run run
World Harmony Run...

Өнөөдөр охидын багийн хамгийн хол зайг туулсан гүйгчид. Сайхан амраарай.

Torch carried by
Akanda Norov (Mongolia), Altankhuu Batjargal (Mongolia), Anna Khimchinskaia (Russia), Batzaya Purev (Mongolia), Denis Semenov (Russia), Erdenetsetseg Gankhuu (Mongolia), Gankhuu Sairiisuren (Mongolia), Mikhail Vasilchenko (Russia), Munkh jargal Lkhaasuren (Mongolia), Narantuya Batsaihan (Mongolia), Oyungerel Seded (Mongolia), Pradeep Hoogakker (Netherlands), Satyagraha Vladimir Salnicov (Moldova), Stacey Marsh (New Zealand), Uugantsetseg Otgonbayr (Mongolia), Vananvat Ishkhand (Mongolia), Vanaraja Taij (Mongolia).  
Photographers
Erdenetsetseg Gankhuu, Satyagraha Vladimir Salnicov, Vananiya Osgon, Vanaraja Taij
The torch has travelled 87.0 km from Mankhan to Khovd.

Latest reports from Mongolia - 2024

view all

Latest reports - around the world:

view all